ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ТУХАЙ

www.yvesrocher.mn нь Наран Бьюти Уорлд ХХК-н интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

ЕРӨНХИЙ

Энэхүү журмыг вэб сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгч нь худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 1.2. Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд Наран Бьюти Уорлд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

ӨӨРЧЛӨЛТ

Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

ЗОХИОГЧЫН ЭРХ

“www.yvesrocher.mn”худалдааны тэмдэгт нь Наран Бьюти Уорлд ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ

Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямарч хэрэглэгч вэбийн гишүүнээр бүртгүүлэх боломжтой. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба е-майл хаяг, нууц үгийг оруулна. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан е-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид нэрийн данс ба түүх үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, хүргэлтийн хаяг, худалдан авалтын урамшуулал зэрэг багтана. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн хүргэлтийн журмын дагуу хот дотор хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ

www.yvesrocher.mn сайтаас өөрийн цахим шуудангийн хаягаар бүтээгдэхүүн хүргэлт, төлбөрийн мэдээлэл,урамшууллын мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрч байна.

ЗАХИАЛГА ХҮРГЭЛТ

Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг компанийн хүргэлтийн ажилтанууд хүргэнэ. Хүргэлтийг худалдан авалт хийгдсэнээс хойш хот дотор 48 цагийн дотор худалдан авагчийн заасан хаягаар хүргэнэ. Улаанбаатар дотроо 50,000₮-с дээш хүргэлт үнэгүй, 50,000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 4000₮ нэмэгдэнэ. Орон нутгийн унааны дайврын төлбөр болон Монгол Шуудангийн хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд хүргэнэ. Хүргэлтийн цаг нь ажлын 2 өдөр байх ба 10.00-22.00 цаг хүртэл байна.

БАРАА БУЦААЛТ

Барааг хүргэлтийн багт шилжүүлсэн, худалдан авалт хийгдсэнээс хойш 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн, бүтээгдэхүүн задарсан тохиолдолд худалдан авалтыг цуцлах боломжгүй болно. Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө

САНАЛ ГОМДОЛ

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.