Байгальтайгаа

илүү ойртох аялалаа

эхлүүлцгээё.

1959 онд ноён Ив Роше Бриттани нутгийн Ля Гасий тосгон дахь гэрийнхээ дээврийн хөндийд ургамлын найрлагыг шинжлэх ухааны дэвшилтэт технологитой хослуулан ургамлын гоо сайхны брэндийг үүсгэн байгуулж байжээ. Байгаль бидний бизнес эхлэх санаа, урам зориг байгаад зогсохгүй бизнесийн гол цөм байсаар ирсэн.

Ля Гасий тосгонд бид ургамлаа тариалан, хурааж авдаг. Бүтээгдэхүүнүүд маань Ив Рошегийн лабораторит судлагдан өөрсдийн үйлдвэрээс хэрэглэгчийн гарт хүрдэг билээ. 60жилийн турш ургамлын ертөнцийг судалснаар хамгийн баялаг, үр дүнтэй найрлагыг эмэгтэйчүүдийн гоо сайхны бүх л асуудлыг шийдэхээр санал болгодог.

УРГАМАЛ БОЛ БҮХ ОРЦ НАЙРЛАГЫН ЦӨМ ЮМ.

Botanical sources image

Бүтээгдэхүүний орц найрлага 100% ургамлаас гаралтай. Манай ургамал судлаачид гоо сайханд үр дүнтэй, өндөр үйлчлэл үзүүлэх хамгийн сайн охь найрлагыг ялгаж авахын тулд өдөр бүр ургамал судлан түүний гайхамшигийг нээн илрүүлсээр байна. Бидний зорилго бол хэрэглэгчдэд байгалийн гаралтай мөн үйлчилгээ өндөр, хэрэглэхэд тааламжтай найрлагыг санал болгох юм.

Botanical sources image

Байгалийн орц найрлага

Бидний орц найрлагын жагсаалт нь Европын хэм хэмжээнд нийцэхээс гадна бүх бүтээгдэхүүнүүд нь хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй, тааламжтай

Botanical sources image

Бүх бүтээгдэхүүнүүд маань эко савлагаа дизайнтай бүтээгддэг.

Байгаль орчны бохирдлыг багасгах үүднээс бүтээгдэхүүний савлагаанд анхаарч 2010 онтой харьцуулахад савлагааны пластик агууламжыг 19% бууруулсанаар 1000 тонн пластик хаягдахаас сэргийлсэн байна. 2020 оноос бүх бүтээгдэхүүний хуванцар савлагаа 100% дахин боловсруулах боломжтойгоор бүтээгдэхээс гадна дахин боловсруулсан пластикаар хийгддэг болсон.

УРГАМЛЫН НӨӨЦ

Botanical sources image

Францын Ля Гасий дахь 60 га органик тариалангийн талбайд ургамалаа тариалж байна.Бусад ургамалаа дэлхийн өнцөг булан бүрээс солилцон авдаг.Бид ургамал солилцох хүрээлэнгээ сонгохдоо бидэнтэй ижил үнэт зүйлтэй, эко тариалангийн талбайтай, байгаль орчиндоо ээлтэй аюулгүй үйл ажиллагаа явуулдаг, шударга цалин хөлсөөр урамшуулдаг байх шалгуураар сонгон хамтардаг. Бидэнд ургамал тариалах, хураан авахад нөөц бохирдуулахгүй, орчны нөлөөлөл бага үзүүлэх нөхцөл хамгийн чухал нь байдаг.

БАЙГАЛАА ХҮНДЛЭХ БИДНИЙ ҮЙЛДЛҮҮД

Botanical sources image

Байгаль орчноо хамгаалах нь бидний амлалтын гол үйлдэл билээ. Бид биологийн төрөл зүйлийг хамгаалах үүднээс Ив Роше сангийн "Амьдралыг тэтгэх ургамал" хөтөлбөрийн ивээн тэтгэж 2025 он гэхэд нийтдээ 135 сая мод тариалах зорилго тавин ажиллаж байна.